Зарлал:
     

Жудо
С.Ням-Очир хүрэл медаль хүртлээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Webmaster   
Monday, 2012 оны 07 сарын 30
“Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд оролцож буй Монголын тамирчдын медалийн буухиаг эхлүүлж, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин, ОУХМ Сайнжаргалын НЯМ-ОЧИР хүрэл медаль хүртлээ.

Жүдо бөхийн тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзсэн тэрбээр дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Голландын тамирчин Декс Элмонтыг юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Германы жүдоч Кристофер Воелкийг вазари, юүко үнэлгээгээр, улмаар Европын аваргын алт, мөнгөн медальт Украйны жүдоч Владимир Сорокаг юүко үнэлгээгээр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт, ОХУ-ын жүдоч Мансур Исаевт цэвэр ялагдсан билээ. Гэхдээ торгуулийн барилдаанд амжилттай барилдаж, АНУ-ын жүдоч Николас Делпополог юүко үнэлгээгээр ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.

Өдгөө 26 настай тэрбээр ийнхүү анхны олимпдоо оролцож, хүрэл медалиар энгэрээ чимлээ. С.Ням-Очирын амжилтаас дурдвал, 2009 оны “Универсиад” наадмын хүрэл, мөн оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “Дэлхийн цом”, “Мастеруудын цуврал”, “Гран-при”, “Их дуулга” гээд Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдээс нийт дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж байжээ.

С.Ням-Очир ийнхүү Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медалийг эх орондоо авчирлаа. 
 
 
Ерөнхий сайд С.Баяр Х.Цагаанбаатарт мэндчилгээ дэвшүүллээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч news.mn   
Thursday, 2009 оны 08 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр дэлхийн аваргын алтан медаль хүртсэн Х.Цагаанбаатарт мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээнд “Голланд Улсын Роттердам хотноо дэлхийн шилдэг жудочдын хүч тамир, ур чадвар,  авхаалж самбааг сорьсон  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол бөхийн ид хав, эр чадлыг гайхуулан түрүүлж, Монгол Улсын анхны “Дэлхийн аварга жүдоч” хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн Хашбаатарын Цагаанбаатар Танд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие болон Засгийн газрын нийт гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэн баяр хүргэж байна.
      Таны нөр хичээнгүй хөдөлмөр, тэвчээр, ур чадвар Монголын залуу үеийнхэнд үлгэр жишээ, бахархал  болж байгааг энэ дашрамд илэрхийлэхэд таатай байна.
       Дэлхийн аварга Таны спортын амжилт улам өсч, хүч бяр, ур ухааныг үзүүлэн, түмэн олонд бахархал төрүүлж байх болтугай” гэжээ.

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2009 оны 08 сарын 28 )
 
Б.Тэмүүлэн ДАШТ-ий анхны медалийг авлаа PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч П. Цолмонбаатар   
Sunday, 2008 оны 10 сарын 26

 

Тайландын нийслэл Бангкок хотноо болж буй Дэлхийн Залуучуудын аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнд манай улсын тамирчин Баттулгын Тэмүүлэн -100 килограммын жинд хүрэл медаль авсан байна. . .

Сүүлд шинэчлэгдсэн ( Sunday, 2008 оны 10 сарын 26 )
 
Гавьяат тамирчнаас дасгалжуулагч цол хүртсэн жүдогийн мастер PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Н.Отгонбаатар   
Tuesday, 2008 оны 10 сарын 21

Өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч, самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч Халиуны Болдбаатарын төрсөн өдөр тохиож байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( Tuesday, 2008 оны 10 сарын 21 )
 
Азийн өсвөрийн жүдочдын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцжээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч M.News   
Friday, 2008 оны 09 сарын 05

 

2016 оны Зуны XXIX олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвшсэн Токио хотын захиргаанаас өсвөрийн жүдочдын дунд “Asian Junior Sports Exchange 2008″ олон улсын тэмцээнийг өнгөрсөн сарын 29-31-ний хооронд зохион явууллаа. Энэхүү тэмцээнд нийт 13 орны 112 тамирчин өрсөлдсөн байна. Харин энэ тэмцээнд манай улсаас таван эрэгтэй, гурван эмэгтэй жүдоч явж зодогложээ. Уг тэмцээнээс манай улсын тамирчдаас 73 кг-д Д.Бат-Эрдэнэ, охидын 70 кг-д барилдсан Ц.Наранжаргал нар мөнгөн медаль хүртсэн байна. Мөн 60 кг-д барилдсан Ж.Дамдинсүрэн, 90 кг-д зодоглосон Т.Түвшинтулга нар хүрэл медаль хүртжээ. Мөн энэ үеэр багийн тэмцээнийг зохион байгуулахад манай эмэгтэйчүүд дэд байрт шалгарсан амжилтыг гаргасан байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2008 оны 09 сарын 05 )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 9 - 28

Цаг, Өдөр

Videos

Added by:Uuganbayar
Rating:
Views:2239
Date:23-09-2008

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр144
mod_vvisit_counterӨчигдөр369
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт3276
mod_vvisit_counterЭнэ сард10455
mod_vvisit_counterНийт803563
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

wireless
 
 
 
© 2008 USMongoliaTennis.com | Сайтын нэрийг дурдалгvйгээр хуулбарлахыг хориглоно.